Skip to main content
Арга хэмжээнд 100 гаруй компанийн 300 орчим удирдах түвшний ажилтан оролцон өөрсдийн арга туршлагаасаа хуваалцлаа.

“CEO RADAR” арга хэмжээнд шинэ сэргэлтийн бодлогын талаар танилцууллаа

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Бизнес академиас 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулсан “CEO RADAR арга хэмжээнд Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн оролцож тус төвийн үйл ажиллагааны чиглэлээр болон холбогдох төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.

үйл ажиллагаа

Арга хэмжээнд 100 гаруй компанийн 300 орчим удирдах түвшний ажилтан оролцон өөрсдийн арга туршлагаасаа хуваалцсан бөгөөд “BIG QUESTION & BIG IDEA” хэлэлцүүлгийг зохион байгуулж, цар тахлын дараах шинэ хэвийн байдалд бизнесээ сэргээхэд тулгамдаж буй асуудлууд, гарц шийдлээ хамтдаа тодорхойлсон юм.

үйл ажиллагааны үеэрүйл ажиллагааны үеээр