Skip to main content
төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд олон ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байна.

Төрийн албаны шалгалтад шинэ сэргэлтийн бодлогын талаар тусгахаар сорил боловсрууллаа

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийг сайжруулах чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж байна.

сорил хүлээлгэн өгөв

Уг ажлын хүрээнд Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв УТҮГ-аас төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах 2023 оны шалгалтад зориулан сорил боловсруулж, тус төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн, захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Дөл нар 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Сургалт, судалгааны мэдээллийн нэгдсэн сангийн газрын дарга Ж.Эрдэнэбат нарт хүлээлгэн өглөө.

сорил хүлээлгэн өглөө

Сорилыг “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлт, “Шинэ сэргэлтийн бодлого” буюу дунд хугацааны бодлого төлөвлөлт түүний талаар нийтэд сурталчлан таниулах зорилгоор боловсруулсан бөгөөд хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, засаглал, хүний хөгжил, шинэ сэргэлтийн бодлого, эдийн засаг, төрийн чадамжийг бүрдүүлэх чиглэлээр нийт 237 асуулт боловсруулсан юм.