Skip to main content
surgalt

"Төрийн чадамжийг бүрдүүлэх нь" сэдэвт сургалт явууллаа

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвөөс олон ажил, арга хэмжээ, судалгаа шинжилгээний ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөлтэй хамтран 2022 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр төр, захиргааны байгууллагын 1200 гаруй албан хаагчдад "Төрийн чадамжийг бүрдүүлэх нь" сэдэвт сургалт явууллаа.

Сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд албан хаагчдад төрийн чадамж, байгууллагын чадамж, хувь хүний чадамж гэж юуг хэлдэг, цаашид хэрхэн сайжруулах талаар мэдээлэл хүргэлээ.