Skip to main content

Нүүр хуудас

  • БООМТЫН СЭРГЭЛТ
    Боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож,
    агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргана.
  • ЭРЧИМ ХҮЧНИЙ
    СЭРГЭЛТ
    Дулаан, цахилгаан эрчим хүчний эх үүсвэр, түүнийг дагасан
    шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэнэ.
  • АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН
    СЭРГЭЛТ
    Нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн
    бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна.
  • ХОТ ХӨДӨӨГИЙН
    СЭРГЭЛТ
    Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах ажлыг эдийн засаг,
    дэд бүтцийн томоохон төслүүдтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
  • НОГООН ХӨГЖЛИЙН
    СЭРГЭЛТ
    Байгалиа хамгаалж, харилцан шүтэлцэж ирсэн уламжлалыг олон
    улсын чиг хандлагад нийцүүлэн үргэлжлүүлж, ногоон
    хөгжлийн жишиг загварыг бий болгоно.
  • ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН
    СЭРГЭЛТ
    Төрийг хүчирхэг, шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, хөгжлийг
    дэмжигч, иргэддээ үйлчлэгч болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
6
Чиглэл
29
Зорилт
99
Үйл ажиллагаа
20
Хөгжлийн төсөл
7
Хуулийн төсөл (Яаралтай хэлэлцүүлэх)
20
Хуулийн төсөл

Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шийдвэрлэх зургаан сэргэлт

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэнэ. 

Боомтын сэргэлт

Боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргана.

Эрчим хүчний сэргэлт

Дулаан, цахилгаан эрчим хүчний эх үүсвэр, түүнийг дагасан шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэнэ.

Аж үйлдвэржилтийн сэргэлт

Нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна.

Хот хөдөөгийн сэргэлт

Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах ажлыг эдийн засаг, дэд бүтцийн томоохон төслүүдтэй уялдуулан хэрэгжүүлнэ. 

Ногоон хөгжлийн сэргэлт

Байгалиа хамгаалж, харилцан шүтэлцэж ирсэн уламжлалыг олон улсын чиг хандлагад нийцүүлэн үргэлжлүүлж, ногоон хөгжлийн жишиг загварыг бий болгоно.

Төрийн бүтээмжийн сэргэлт

Төрийг чадварлаг, шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, хөгжлийг дэмжигч, иргэддээ үйлчлэгч болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд

Боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ
Экспортын бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин өснө
Эрчим хүчний хүчин чадал 2.5 дахин нэмэгдэнэ
Хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ
2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр бий болно
Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасна
Хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил хангагдана
Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн хэмжээ хоёр дахин томорно

Шинэ мэдээ

Шинэ сэргэлтийн бодлого, түүний хэрэгжилтийн эргэн тойронд