Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвөөс “Улаанбаатар хотын зорчигч хөдөлгөөний математик загварчлал”, “ЕБС-уудын түгжрэлд үзүүлж буй нөлөө “ сэдвийн хүрээнд хийгдсэн судалгааны тайлан хурал 2023.12.01 нд болж өнгөрлөө.
"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэнэ.
Боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргана.
Дулаан, цахилгаан эрчим хүчний эх үүсвэр, түүнийг дагасан шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэнэ.
Нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна.
Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах ажлыг эдийн засаг, дэд бүтцийн томоохон төслүүдтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
Байгалиа хамгаалж, харилцан шүтэлцэж ирсэн уламжлалыг олон улсын чиг хандлагад нийцүүлэн үргэлжлүүлж, ногоон хөгжлийн жишиг загварыг бий болгоно.
Төрийг чадварлаг, шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, хөгжлийг дэмжигч, иргэддээ үйлчлэгч болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Шинэ сэргэлтийн бодлого, түүний хэрэгжилтийн эргэн тойронд
Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвөөс “Улаанбаатар хотын зорчигч хөдөлгөөний математик загварчлал”, “ЕБС-уудын түгжрэлд үзүүлж буй нөлөө “ сэдвийн хүрээнд хийгдсэн судалгааны тайлан хурал 2023.12.01 нд болж өнгөрлөө.
ШСБХТ-ийн “Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын газар”-ын дарга Б.Азаар ахлуулсан “Төрийн албаны чанарын судалгаа”-ны багийн гишүүд 2023 оны 10-р сарын 30-ны өдрөөс 11-р сарын 24-ний хооронд Ховд, Баянхонгор, Сэлэнгэ, Дорнод аймаг бүрээс нэг сумын төрийн захиргаа, төрийн улс төр, төрийн үйлчилгээний нийт 1012 албан хаагчтай ярилцлага хийж судалгааны ажлыг өрнүүллээ.
Япон улсын Хирошима хотын дэвшилтэд IGCC технологи бүхий 166 МВт хүчин чадалтай нүүрсний цахилгаан станц “OSAKI COOLGEN”-нь нүүрсийг хийжүүлэх замаар цахилгаан үйлдвэрлэж СО2-ийг 90% хувьтай ялган цуглуулж давхар устөрөгч үйлдвэрлэх технологи бүхий станц юм.
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өргөжүүлэх зорилгоор эрчим хүчний системийг тогтворжуулах төсөл”-өөс 2023 оны 11 дүгээр сарын 07-15-ны хооронд Токио хотноо туршлага судлах арга хэмжээ зохион байгууллаа.
Засгийн газрын зүгээс ажлын хэсэг гаргаж анх удаа төр өөрөө хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэлийн судалгааг хийлээ.