Skip to main content
ЗУРАГ

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ 130 МЯНГА ГАРУЙ ИРГЭД ХАМРАГДААД БАЙНА.

/Эдийн засгийн сэтгүүлчдийн клубтэй хийсэн уулзалтаас../
Орон сууцны хөнгөлөлттэй 6%-ийн ипотекийн зээлийн хөтөлбөрт 130 мянга гаруй иргэд хамрагдсан эерэг үзүүлэлт байгаа боловч УБ хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл болон гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах зэрэг асуудлууд сайжрахгүй хэвээр үргэлжилсээр байна.
Мөн арилжааны нөхцөлтэй орон сууцны зээлийн хүү 14-18% байгааг орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тэлэх, өрсөлдөөнийг дэмжих замаар зээлийн хүүг хэрхэн шатлалтай бууруулах, УБ хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтийг хурдасгах, чөлөөлөгдсөн газар дээр хөгжүүлэх орон сууцжуулалтын төлөвлөгөө, хувилбарууд, дэд бүтцийн хөрөнгө оруулалт дутуу хийгдсэний улмаас гарж буй сөрөг үр дагавар зэрэг асуудлаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.
Мөн дараах асуудлуудыг судлан ажиллаж байна.
Үүнд:
-орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн зорилго, шалгуур үзүүлэлтийг сайжруулах
-зээлийн хүртээмжтэй байдлыг хэрхэн нэмэгдүүлэх
-хөнгөлөлттэй ипотекийн зээлийн хүүгийн хувь хэмжээг шатлалтай болгох
-хөнгөлөлттэй ипотекийн зээл олголтыг зорилтот бүлэг болон гэр хорооллын бүс рүү чиглүүлэх
-арилжааны нөхцөлтэй орон сууцны зээлийн шатлалтай хүүтэй бүтээгдэхүүн
-гэр хорооллын дахин төлөвлөлт газар чөлөөлөлт, барилгажуулалтын төлөвлөгөө, хувилбар
-барилгын компаниуд, орон сууцны нийлүүлэлтийг дэмжиж ажиллах
-амины орон сууцны стандарт болон амины орон сууцны хөнгөлөлттэй зээл олголтыг хэрхэн нэмэгдүүлэх.
 
 
 

 

 
 
 
 
All reactions:

2