Skip to main content
зураг

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ТҮЛХҮҮ ОЛГОХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ ЗОРИЛТОТ БҮЛЭГТ  ТҮЛХҮҮ ОЛГОХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

   Орон сууцжуулалт, ипотекийн хөнгөлөлттэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, гэр хороолллын дахин төлөвлөлтийн асуудлаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвийн захирал Д.Зоригт, Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хорооны ажлын албаны дарга Л.Энхжаргал нартай зөвлөлдөх уулзалт хийлээ. 

    Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, ипотекийн зээл олголтыг ЗОРИЛТОТ БҮЛЭГТ түлхүү олгох, бүсчлэлийг тодорхойлж чиглүүлэх, ипотекийн зээлээр баталгаажсан бондын хоёрдогч зах зээлийг дэмжих, барилгын компаниуд, орон сууцны нийлүүлэлтийг дэмжиж ажиллах талаар санал солилцов. 

   Энэхүү хөтөлбөрийн хүрээнд  Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн   Бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрийн судлаач  мэргэжилтнүүд хамтран   Гэр  хорооллын дахин төлөвлөлт, ‘’Орон сууцжуулалтын тулгамдсан асуудалд хийсэн шинжилгээ, цаашид авах арга хэмжээ" болон "Баялгийн сан ба орон сууцны хөнгөлөлттэй зээл олголт, сайн дурын хуримтлал, татварын хөнгөлөлтийг орон сууцжуулалтын бодлоготой уялдуулан цаашид авах арга хэмжээ" сэдвийн хүрээнд суурь судалгаануудыг хийж байна.