Skip to main content
zurag

ХУРИМТЛАЛЫН НЭГДСЭН САНГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, АЖЛЫН ХЭСГҮҮД БАЙГУУЛАГДЛАА.

Хуримтлалын сангийн хэрэгжилтийг хангах бодлого, үйл ажиллагааг хэрхэн зохицуулах, сангийн эх үүсвэр, иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглах боломжийг бий болгох арга хэмжээний талаар Нийслэлийн ЗДТГ, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, ШСБХТ, Монголын Ипотекийн Корпорац, Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорац, Арилжааны банкууд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөөллүүд оролцож санал солилцлоо. Ялангуяа орон сууцны зориулалтаар иргэд сангийн өөрийн хуримтлалаа хэрхэн оновчтой ашиглаж болох талаар дэлгэрэнгүй санал солилцсон.


Уулзалтаар Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сан, Үндэсний баялгийн сан-Хуримтлалын сан, , Монгол Улс дахь ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцооны талаар холбогдох албаныхан мэдээлэл өгсөн бөгөөд “Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв"-ийн гүйцэтгэх захирал Д.Зоригт “Сингапур Улсын хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо, туршлага” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэв.


Хуримтлалын нэгдсэн сан дахь иргэдийн нэрийн дансыг хэрхэн үүсгэх, түүнийг иргэд хэзээ хэрхэн ашиглаж болох, Хуримтлалын нэгдсэн сангийн бие даасан засаглал, менежментийг зөв зохистой зохион байгуулах нарийвчилсан судалгаа дүгнэлт гаргах бүхий дэд ажлын хэсэг байгуулагдаж ШСБХТ- ийн Ногоон бүтээмжтэй хөгжлийн бодлогын газрын дарга Д.Алтанбилэг, Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсийн дарга Г.Баторших нар ажлын хэсгүүдэд ажиллахаар боллоо.

2024.08.12