Skip to main content

Үйл ажиллагааны хөтөлбөр

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт 

 

"ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГO"-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭХНИЙ ҮЕ ШАТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

Д/д

Үйл ажиллагаа

Хүрэх үр дүн

НЭГ. БООМТЫН СЭРГЭЛТ

Зорилт 1.1. Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлнэ.
1.1.1 Боомтуудыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тодотгох, шинээр нэмж боловсруулах замаар боомтуудын хөгжлийг хөрш орнуудын боомттой ижил түвшинд хүргэж, дэд бүтэц, тээвэр зохион байгуулалтыг олон улсын стандартад нийцүүлэх Бүх боомтын хөгжлийн төлөвлөгөө боловсруулагдсан байна.
1.1.2 Хилийн боомтоор бүх төрлийн бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх асуудлыг хөрш орнуудтай дипломат шугамаар харилцан, шийдвэрлэх Саналыг хөрш орнуудтай дипломат шугамаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
1.1.3 Боомтуудын ажиллах цагийг уртасгах чиглэлээр хөрш орнуудад дипломат шугамаар санал тавьж, шийдвэрлэх Гэрээ, хэлэлцээр байгуулсан байна.
1.1.4 Экспортын бараанд ногдож байгаа тарифын болон тарифын бус саадыг бууруулах чиглэлээр гэрээ, хэлэлцээр хийж, хэрэгжүүлэх Гэрээ, хэлэлцээр байгуулсан байна.
1.1.5 Боомтуудын үндсэн байгууламж /эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгах татуурга, интернэтийн сүлжээ, гаалийн лаборатори, зорчигч болон ачаа тээврийн терминал/-ийг өргөтгөн шинэчилж, зорчигч аялах, албан хаагчдын ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх Зорчигч болон ачаа нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдсэн байна.
1.1.6 Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын голлох боомтуудад чингэлэгт тээврийн терминал, ачиж буулгах терминал, шилжүүлэн ачих терминалуудыг барих Терминалуудыг барьж байгуулсан байна.
1.1.7 Боомтуудын ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх нэмэлт байгууламж /дүүжин тээвэр, автомат удирдлагат тээвэр/-уудыг судалж, барих Боомтуудын ачаа нэвтрүүлэх хүчин чадал 2-3 дахин нэмэгдсэн байна.
1.1.8 Гаалийн хяналтын бүсүүдэд ухаалаг гарц, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий рентген болон хяналтын тоног төхөөрөмж, лаборатори байгуулах Боомтуудад орчин үеийн өндөр хүчин чадал бүхий рентген, дээж авагч тоног төхөөрөмж, гаалийн лаборатори суурилуулсан байна.
1.1.9 Гаалийн хяналт, бүрдүүлэлт, лабораторийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, хилийн хяналт шалгалтад зарцуулах хугацааг бууруулах Хилийн хяналт шалгалтад зарцуулах хугацаа 26-гааc доошгүй хувиар буурсан байна.
1.1.10 Уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хилээр нэвтрүүлэх тээврийн зохион байгуулалтыг боомт тус бүрээр төлөвлөх Уул уурхайн бүтээгдэхүүний экспортод зарцуулах хугацаа буурсан байна.
Зорилт 1.2. Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлнэ.
1.2.1 Боомт хүртэлх зам харилцааг сайжруулж, тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх 2650 км хатуу хучилттай авто зам, 4600 км төмөр зам барина. Шинээр 11 боомтыг авто замаар, 4 боомтыг төмөр замаар холбоно.
1.2.2 Үндэсний төмөр замын сүлжээг өргөтгөж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлнэ. Баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүдийг эрчимжүүлнэ.
1.2.3 Ази-Европыг холбосон бүс нутгийн логистикийн төв байгуулж, дамжин өнгөрөх ачаа тээврийг нэмэгдүүлэх Дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээ нэмэгдсэн байна.
Зорилт 1.3. Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, аялал жуулчлалын салбарыг дэмжинэ.
1.3.1 Агаарын замын байнгын ажиллагаатай олон улсын боомтын тоог нэмэгдүүлж, карго тээвэр, аялал жуулчлалыг хөгжүүлэх Орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулж, 6 нисэх буудлыг зорчигч, ачаа тээврийн харилцааны хилийн олон улсын боомт болгосон байна.
Зорилт 1.4. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ.
1.4.1 Хилийн зарим боомтыг нэмж чөлөөт бүс болгон хөгжүүлэх асуудлыг судалж, шийдвэрлүүлэх Чөлөөт бүс шинээр нэмж байгуулсан байна.
1.4.2 Зарим боомтыг түшиглэн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх Зургаан боомтыг аялал жуулчлалын боомт болгон хөгжүүлж, боомтын зэрэглэлийг нэмэгдүүлсэн байна.
1.4.3 "Хуурай боомтын тухай" Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн улсын Засгийн газрын хоорондын 2013 оны хэлэлцээрийн дагуу Алтанбулаг, Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатарт хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах Олон улсын худалдаанд тээвэрлэж байгаа барааг ачиж буулгах, хадгалах, холбогдох хяналт шалгалт, үзлэг хийх нэг ба түүнээс дээш тээврийн горимоор далайн боомттой холбогдсон логистикийн төв байгуулсан байна.

ХОЁР. ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ

Зорилт 2.1. Эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж байгуулан хүчин чадлыг өргөтгөн нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлнэ.
2.1.1 Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, 220 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барьж, өмнөд бүсийн стратегийн орд газрууд болон үйлдвэрлэл, технологийн паркуудын эрчим хүчний хэрэглээг хангах Жилд 3,150.0 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ба Оюутолгойн өсөн нэмэгдэх 2,242.5 сая кВт.ц хэрэглээ болон Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдол бүхий өмнөд бүсийн  уул уурхайн төслүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангасан байна.
2.1.2 Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөж, зүүн бүсийн уул уурхай, аялал жуулчлалын төслүүдийн эрчим хүчний хэрэглээг хангах Зүүн бүсийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээ ба Дорнод, Сүхбаатар аймгийн сум, суурин газар, уул уурхайн ордын баяжуулах, олборлох үйлдвэрүүд, аялал жуулчлалын цогцолборуудыг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангасан байна.
2.1.3 Амгалангийн дулааны станцыг өргөтгөн Улаанбаатар хотын зүүн бүсийн дулааны хэрэглээний өсөлтийг хангах Улаанбаатар хотын зүүн бүсэд Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулаанаар хангасан байна.
2.1.4 Дулааны III цахилгаан станцын дэд бүтцийг түшиглэн 400 МВт-ын хүчин чадалтай шинэ эх үүсвэр барих Станцын хүчин чадал цахилгаанаар 400 МВт, дулаанаар 370 Гкал/ц-аар нэмэгдэж, Улаанбаатар хотын төвийн дүүргүүдэд өсөн нэмэгдэж байгаа дулаан, цахилгааны эрчим хүчний хэрэглээг хангасан байна.
2.1.5 Багахангайн 300 МВт-ын цахилгаан станцыг барьж, нийслэл Улаанбаатар хотод хийгдэх шинэ эко, ногоон бүтээн байгуулалтын төслүүдийн эрчим хүчний хэрэглээг хангах Жилд 1,855.9 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэн, нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх цахилгаанаар ажиллах эко, ногоон төслүүдийг бүрэн хангах техникийн боломжийг бүрдүүлсэн байна.
2.1.6 Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барьж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын  үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчийг бүс нутгийн сүлжээнд нийлүүлэх Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастай эрчим хүчний системийн үйлчлэх хүрээний баруун 5 аймгийн эрчим хүчний хангамж, хүртээмжтэй байдал дээшилсэн байна.
2.1.7 Төв аймгийн Хөшигийн хөндийд шинэ дагуул хотууд болон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж хөгжүүлэхэд шаардлагатай дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэрийг шийдвэрлэх Шинэ дагуул хотын төлөвлөлтийн үе шатуудтай уялдуулан цахилгаан дулааны эх үүсвэрийг ашиглалтад оруулсан байна.
Зорилт 2.2. Сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэн усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой байдлыг хангана.
2.2.1 Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц барьж баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах Жилд 366 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай цахилгаан станцыг барьж, баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг хангасан байна.
2.2.2 Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 160 МВт.ц багтаамжтай цэнэг хуримтлуурыг ашиглан нэгдсэн сүлжээний оргил ачааллыг тохируулах боломжийг бүрдүүлэх Төвийн бүсийн эрчим хүчний системд давтамж, хүчдэл тохируулах туслах үйлчилгээг үзүүлэх, эрчим хүчний чанарын үзүүлэлтийг сайжруулах, системийн тогтвортой байдлыг хангах хуримтлуур ашиглалтад орсон байна.
2.2.3 Эгийн голын усан цахилгаан станцын биологийн олон янз байдлын нөлөөллийн судалгааг дуусгаж, Дэлхийн өвийн хороонд хүргүүлэх Юнескогийн Дэлхийн өвийн хороонд танилцуулж, зохих шийдвэрийг  гаргуулсан байна.
Зорилт 2.3. Эрчим хүчний салбарыг санхүү, эдийн засгийн бие даасан тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлнэ.
2.3.1 Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлж улирал тутам шинэчилнэ. Үнэ тарифыг улирал тутам индексжүүлсэн байна.
Зорилт 2.4. Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, сүлжээнд холбогдох хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын бэлтгэл ажлыг хангана.
2.4.1 Өмнийн говийн нар салхины эх үүсгэврийг ашиглаж сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэн Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх судалгаа хийх Өмнийн говьд барих сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал, Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдох улс хоорондын хил дамнасан хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын техник, технологийн шийдэл, өмнийн говийн нар, салхины эх үүсгэврийг ашиглаж ногоон устөрөгч үйлдвэрлэх технологийн шийдлийг судалсан байна.
Зорилт 2.5. Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ.
2.5.1 Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих байгалийн хий дамжуулах хоолойн техник, эдийн засгийн үндэслэлийг дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах Монгол Улсын хийн хэрэглээний хэрэгцээг, хий хуваарилах байгууламжуудын хүчин чадал, байршил, дэд бүтэц, логистикийн терминалуудын судалгааг хийж, бэлтгэл ажлыг хангасан байна.

ГУРАВ. АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН СЭРГЭЛТ

Зорилт 3.1. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, өртөг зардлыг бууруулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэвшилтэт техник, технологид суурилсан, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг дээшлүүлэн эрдэс баялгийн баталгаат нөөцийг арвижуулна.
3.1.1 Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг  цахимжуулж, тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэн хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлэх Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалт болон өргөдлөөр олгох үйл ажиллагааг цахимжуулж, хайгуулын ажилд зарцуулах хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрдэс баялгийн нөөцийг арвижуулсан байна.
3.1.2 Улсын тусгай хамгаалалттай болон хилийн бүсэд орших хэтийн төлөв бүхий талбайд улсын төсвийн хөрөнгөөр геологи-хайгуулын ажил гүйцэтгэх Эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой ашигт малтмалын /алт, зэс, өндөр технологийн түүхий эд гэх мэт/ эрэл, хайгуулын ажлыг төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулсан байна.
3.1.3 Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, ордыг иж бүрэн ашиглах нөхцөлийг бүрдүүлэх Эхний модуль 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулж, 928 ажлын байр шинээр бий болгож, экспортын орлогыг нэмэгдүүлсэн байна.
3.1.4 "Эрдэнэс-Тавантолгой'' ХК-ийн ил уурхайн олборлолтын өртгийг бууруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор технологийн харьцуулсан сонголт /1.олон утгуурт экскаватор-конвейер, 2.цахилгаан экскаватор-конвейер, 3.цахилгаан экскаватор-хүнд даацын автосамосвал/ хийж, өөрөө олборлогч компани болох 

Олборлолтын хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, төслийн хүчин чадлыг 50 сая тоннд хүргэсэн байна.

Олборлолтын өртөг, зардлыг 20-30 хувиар бууруулсан байна.

 

3.1.5 "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх Олборлолтын хэмжээг 10 сая тонноор нэмэгдүүлж, 1500-1800 хүний ажлын байр шинээр бий болгосон байна.
Зорилт 3.2. Нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлнэ.
3.2.1 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор уул уурхай-металлурги химийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолбор /зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх/-ыг байгуулах Паркийн хүрээнд баригдах үйлдвэрүүд ашиглалтад орж жилд 135 мянган тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэснээр экспортын орлого нэмэгдэж, 1050 ажлын байр шинээр бий болгосон байна. Зэсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дагалдах жижиг, дунд үйлдвэрүүдийн кластер байгуулсан байна.
3.2.2 Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг дагалдах үйлдвэрүүдийн хамт хөгжүүлж ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах Төмрийн хүдрийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болох 350 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх "Монгол ган цогцолбор I", 500 мянган тонн ширэм, 1 сая тонн кокс үйлдвэрлэх  Алтанширээт аж үйлдвэрийн парк, 200 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр төслүүд хэрэгжиж дууссанаар 2025 он гэхэд дотоодын гол нэрийн ган бүтээгдэхүүний /арматур гэх мэт/ хэрэгцээний 80 хувийг хангаж, экспортод гаргах бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдсэн байна. 
3.2.3 Оюутолгойн ордыг түшиглэн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулж катодын зэс, алт, мөнгө зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх Төслийн хүрээнд баригдах үйлдвэрүүд ашиглалтад орж жилд дунджаар 257 мянган тонн катодын цэвэр зэс, 5.7 тонн алт, 57 тонн мөнгө үйлдвэрлэснээр экспортын орлого нэмэгдсэн байна. 
Зорилт 3.3. Газрын тосны баталгаат нөөцийг өсгөж, олборлолтыг нэмэгдүүлэх замаар дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангана.
3.3.1 Газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлыг бууруулж, дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулан нефть-химийн аж үйлдвэрийн суурийг тавих Үйлдвэр ашиглалтад орж бүрэн хүчин чадлаар ажилласнаар түлш, шатахууны импортын хамаарлыг бууруулж, нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болж, улсын төсөвт хувь нэмэр оруулахын зэрэгцээ түлш, шатахууны дотоодын хэрэгцээний 50-60 хувийг хангаснаар гадаад худалдааны алдагдал 1 тэрбум орчим ам.доллараар буурсан байна.
3.3.2

 

Газрын тосны ашиглалтын баталгаат нөөцийг өсгөж, газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын түүхий эдээр хангах дамжуулах хоолойг барьж байгуулах

Давст-31 талбайд гадаадын хөрөнгө оруулагчдыг  татан оруулж хайгуул, ашиглалтын ажлыг эрчимжүүлсэн байна. Газрын тос дамжуулах 530 км урт хоолойг барьж ашиглалтад оруулснаар тээвэрлэлтийн шинэ технологийг нэвтрүүлсэн байна.
3.3.3 Газрын тосны бүтээгдэхүүний чанарын стандарт, хяналтын тогтолцоог сайжруулж, хангамжийг тогтворжуулах Шинжилгээний лабораториудын хүчин чадлыг сайжруулж, тоног төхөөрөмжийг шинэчлэн олон улсын лабораторийн итгэмжлэлийг авсан байна. Импортлогч аж ахуйн нэгжүүдийн компанийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанктай хамтран ажилласан байна.
Зорилт 3.4. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэвшилтэт техник, технологи, инновацад тулгуурлан хөгжүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ.
3.4.1 Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтын түвшнийг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх Арьс ширний боловсруулалтын түвшнийг 60 хувьд хүргэх замаар малын гаралтай бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж, малчдын бодит орлого нэмэгдсэн байна.        
Экспортыг 232.7 сая ам.доллароор нэмэгдүүлж, 32.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлнэ. Жилдээ 4.5 сая ширхэг арьс, шир бо%
3.4.2 Баруун бүсэд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтын түвшнийг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх Баруун бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, дэвшилтэт техник, технологи бүхий 19 үйлдвэр баригдсан байна. Нийт 51.8 сая ам.долларын экспорт бий болсон байна. Улсын төсөвт 30 орчим тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байна. Өдөрт 200 бод, 500 бог төхөөрөх, өдөрт 5000 литр сүү боловсруулах, жилд 3000 тн ноос, 300 тн ноолуур, жилд 600000 ширхэг арьс, шир боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүд баригдсан байна.
3.4.3 Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий 4 цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх, малын гаралтай бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэн бэлтгэх Жилд 640 мянган толгой бог, 101 мянган толгой бод малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, малчдын эдийн засгийн байдал сайжирч орлого нэмэгдсэн байна. Мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 21 мянган тонноор нэмэгдсэн байна. Дотоодын арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг олон улсын стандартад нийцсэн түүхий эдээр хангах нөхцөл бүрдсэн байна.
3.4.4 Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан-Уул аймаг, нийслэлд төрөл бүрийн шахмал хавтан, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх Жилдээ 50000 куб метр модыг эдийн засгийн эргэлтэд оруулж, шахмал модлог хавтангийн дотоодын зах зээлийн 70 хувийг хангаж, экспортод үйлдвэрлэлийн 37 хүртэлх хувийг нийлүүлсэн байна. 2500 ажлын байр бий болсон байна.
Зорилт 3.5. Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний нөөцтэй уялдуулан боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар хагас боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээг бууруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.
3.5.1 Боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, экспортын худалдааны эргэлтийн болон хөрөнгө оруулалтад зориулсан нэн хөнгөлөлттэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх Дотоодын үйлдвэрүүдийн түүхий эд бэлтгэл болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж, суурилагдсан хүчин чадлын  ашиглалтыг 80-аас багагүй хувьд хүргэсэн байна.
3.5.2 Халал аргаар боловсруулсан махны зах зээлд нэвтрэх, экспортын зах зээлийг тэлэх Хоёрдогч зах зээлд бүтээгдэхүүн экспортлон, нийлүүлэлтийг тогтворжуулж, нэгж бүтээгдэхүүний борлуулалтын үнийг өсгөнө. Махны экспортыг эхний жилд  10 мянган тоннд хүргэж, жил бүр экспортыг 5 мянган тонноор нэмэгдүүлсэн байна.
3.5.3 Төмөр замын боомтоор мах, махан бүтээгдэхүүнийг тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх /зориулалтын вагон/, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын боомтын зөвлөлтэй гэрээ, хэлэлцээр байгуулах замаар мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг хэлэлцэх Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу жил бүр 50 мянган тонн махыг стандартын дагуу экспортлох боломжийг бүрдүүлж, найдвартай тээвэрлэлтийн сүлжээг бий болгож, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын гүн рүү тээвэрлэлт хийн, тээврийн зардал буурах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
3.5.4 Адууны дайвар түүхий эдийг экспортлох, импортлох үеийн хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай протоколыг Бүгд Найрамдах Хятад Ард Улстай байгуулах Малын гаралтай экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдсэн байна.
3.5.5 Төрөөс ноос ноолуур, арьс шир, мах болон экспортын ач холбогдол бүхий бусад түүхий эдийн нэгдсэн агуулах болон тээвэр, логистикийн дэд бүтцийг сайжруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх Экспортын ач холбогдол бүхий түүхий эд, бүтээгдэхүүний нэгдсэн агуулах болон тээвэр, логистикийн дэд бүтцийг сайжруулсан байна.
Зорилт 3.6. Шинжлэх ухаанд суурилсан өндөр технологи, блокчейн, хиймэл оюун ухааны ололтыг нэвтрүүлж, дижитал эдийн засгийн чиг хандлагад нийцсэн аж үйлдвэржилтийг хөгжүүлнэ.
3.6.1 Инновац, Аж үйлдвэрийн IV хувьсгал, хиймэл оюун, блокчейн зэрэг технологийн хөгжилд түшиглэсэн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх хүний нөөцийг бүрдүүлэх Мэдээллийн технологийн салбарын бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн байна.

ДӨРӨВ. ХОТ, ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ

Зорилт 4.1. Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, гол ба үндсэн авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөн шинэчилж, олон түвшний уулзварыг байгуулан хүртээмжийг нэмэгдүүлж, авто замын түгжрэлийг бууруулна.
4.1.1 Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх үндсэн ба гол авто замын сүлжээг хөгжүүлэх, өргөтгөх, шинэчлэх Авто замын түгжрэлийн индекс 15-20 хувиар буурч, авто замын нэвтрүүлэх чадвар 35 хувиар сайжирсан байна.
4.1.2 Зам тээврийн хөдөлгөөний удирдлага, хяналтын нэгдсэн, ухаалаг систем бий болгох Замын хөдөлгөөний бодлого, төлөвлөлтөд ашиглах, нэгдсэн байдлаар хянаж зохицуулах, тээврийн хэрэгслийн зорчилтын бодит цагийн мэдээллийн систем бий болсон байна.
4.1.3 Нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх багтаамж ихтэй нийтийн тээврийн шинэ технологи нэвтрүүлэх Нийтийн тээврээр зорчигчдын тоо 2020 онтой харьцуулахад 30 хувиар нэмэгдэж, 50-60 мянган автомашины хөдөлгөөнийг саармагжуулсан байна.
4.1.4 Түгжрэлийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авсан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох Түгжрэлийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авсан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хууль, эрх зүйн зохицуулалт бий болсон байна.
4.1.5 Нийслэл Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий "Шинэ тойрог зам"-ыг барьж байгуулах Нийт 71.5 км урттай, 11 олон түвшний уулзвартай "Шинэ тойрог зам"-ын сүлжээг бий болгож, авто замын түгжрэлийн индексийг 15-20 хувиар бууруулсан байна.
Зорилт 4.2. Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулна.
4.2.1 Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, суурь дэд бүтцийг барьж байгуулах Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг дуусгаж, нэмэлтээр бусад дэд төв, олон нийтийн төвүүдийг байгуулсан байна.
4.2.2 Шинэ суурьшлын бүс, эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх Шинэ суурьшлын бүс, эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, төлөвлөлтийг хийсэн байна.
4.2.3 Хөшигийн хөндийд шинэ хотууд болон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх Шинэ дагуул хотууд болон эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл, ажлын зураг төслийг боловсруулж, эхний үе шатны инженерийн шугам сүлжээг барьж байгуулсан байна.
4.2.4 Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд төсөв, санхүүгийн бодлогоор дэмжлэг үзүүлэх Улаанбаатар хот руу чиглэх шилжилт хөдөлгөөн саарсан байна.
4.2.5 Орон нутагт шилжсэн иргэнийг ажилд авсан жижиг, дунд үйлдвэрт хөнгөлөлттэй зээл олгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх Орон нутагт шилжсэн иргэнийг ажилд авсан жижиг, дунд үйлдвэрт хөнгөлөлттэй зээл олгох хууль, эрх зүйн орчин бүрдсэн байна.
4.2.6 Орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ, хүн амын төвлөрлийг бий болгохын тулд инженерийн дэд бүтцийг барьж байгуулах Орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ бий болж, ажлын байр нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн буурсан байна.
4.2.7 Орон нутагт шилжсэн болон суурьшиж байгаа иргэн, өрх, хөдөлмөр эрхлэгчдийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу инженерийн дэд бүтцээр хангагдсан орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх Бүсчилсэн хөгжлийн бодлого болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хөдөө, орон нутагт хот суурин газрыг хөгжүүлэн Улаанбаатар хотын төвлөрөл, ачааллыг бууруулсан байна.
4.2.8 Орон нутагт бизнесийн орчныг дэмжих, хотоос хөдөө рүү шилжин суурьшиж байгаа иргэдийг малжуулах болон бусад хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг бизнесийг төрөөс бодлогоор дэмжих Хотоос хөдөө рүү шилжин суурьшиж байгаа иргэдийг малжуулах болон бусад хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг бизнесийг төрөөс бодлогоор дэмжсэн байна.
4.2.9

Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, газар тариалан, хөдөө аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэлд түшиглэcэн орон нутгийн логистикийн төвүүдийг байгуулах

 

Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, газар тариалан, хөдөө аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэлд түшиглэcэн орон нутгийн логистикийн төвүүдийг байгуулж, тээвэрлэлтийн хүйтэн хэлхээний тогтолцоог бүрдүүлсэн байна.
4.2.10 Зарим их, дээд сургуулийг мэргэжлийн чиглэл, салбараар нь төрөлжүүлж, дагуул хотууд болон орон нутагт хотхон байгуулан шилжүүлэх замаар хотын төвлөрлийг сааруулах Зарим их, дээд сургуулийг дагуул хотууд болон орон нутагт шилжүүлсэн байна.
Зорилт 4.3. Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлнэ.
4.3.1 Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах хүрээнд Хангайн бүсийн тулгуур төв болон томоохон уул уурхайг түшиглэсэн говийн бүсийн хот, сууринг хөгжүүлэх Хангайн бүсийн тулгуур төв, Орхон аймгийн төв Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлсэн байна.
4.3.2 Сумдын инженерийн дэд бүтцийн хангамжийн ашиглалт, үйлчилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулж, хэрэглэгчдэд иж бүрэн, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх Хэрэглэгчдийг нийтийн аж ахуйн иж бүрэн үйлчилгээгээр хангасан байна.

4.3.3

 

Инженерийн шугам сүлжээний найдвартай, хэвийн ажиллагааг хангах

 

Инженерийн дэд бүтцийн хангамжийн шугам сүлжээний ашиглалт сайжирч, ашиглалтын зардал буурсан байна.
Зорилт 4.4. Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжиж, хүнсний дотоодын хэрэгцээг ханган, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлнэ.
4.4.1 Тэжээлийн ургамал, эмийн ургамал тариалах, хүлэмжийн аж ахуй эрхлэх, загас үржүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийг бодлогоор дэмжих 3500 га-аар жимсний талбайг нэмэгдүүлж, 450 байршилд агро ойн аж ахуйг хөгжүүлж, 120 га талбайд тариалангийн талбайн хамгаалалтын зурвас байгуулсан байна. Тэжээлийн ургамал, эмийн ургамал тариалах, хүлэмжийн аж ахуй эрхлэх, загас үржүүлэх зэрэг байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэх сонирхол нэмэгдсэн байна.

ТАВ. НОГООН ХӨГЖЛИЙН СЭРГЭЛТ

Зорилт 5.1. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дорвитой хувь нэмэр оруулах зорилгоор "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй өрнүүлж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
5.1.1 "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж, арчилж ургуулах ажлыг нарийвчилсан стратеги, төлөвлөгөөний хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлэх Шинээр тарьж, арчилж ургуулсан мод, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нэмэгдсэн байна.
Зорилт 5.2. Усны нөөцийг хамгаалж, хүн амыг баталгаат ундны усаар хангах, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийн усан хангамжийг нэмэгдүүлэх, саарал усыг дахин ашиглах, хиймэл нуур, хөв цөөрөм байгуулж, ширгэсэн гол горхи, булаг, шандыг нөхөн сэргээнэ.
5.2.1 Усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах бодлого хэрэгжүүлж, хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангаж, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн ус хангамжийг сайжруулж, нөөцийн хуримтлал бий болгох Хамгаалалтад авсан гол мөрний урсац бүрэлдэх эх, ус хангамжийн эх үүсвэрийн болон томоохон голуудад барьсан усан сангийн тоог нэмэгдүүлж, эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан ундны усаар хангагдсан хүн амын эзлэх хувийг нэмэгдүүлсэн байна.
5.2.2 Нийгмийн үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг барихад эрчим хүчний хэмнэлттэй, саарал усыг дахин ашиглах технологийн шаардлагыг хангах Нийгмийн үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг ногоон технологийн дагуу барьж, урсгал зардлыг бууруулсан байна.
Зорилт 5.3. Байгальд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг аймаг, нийслэлд бүсчлэн байгуулна.

5.3.1

 

Нийслэл хот болон аймгийн төвүүдэд хог хаягдлыг ангилан ялгах, эх үүсвэр дээр нь бууруулах, дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг дэмжиж, хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах Хог хаягдлын дахин боловсруулалтын хэмжээг 27 хувьд хүргэсэн байна.
Зорилт 5.4. Эдийн засаг, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхдээ байгаль хамгаалах үндэсний уламжлалт ёс заншлыг хадгалж, дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлно.
5.4.1 Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор байгаль орчны хяналт, шинжилгээ, үнэлгээг боловсронгуй болгон хэрэгжүүлэх Байгаль орчны хяналт, шинжилгээ, үнэлгээ сайжирсан байна.
5.4.2 Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах үндэсний зорилтыг хэрэгжүүлэх Цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд өртсөн газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй тогтоон барьсан байна.
5.4.3 Байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг, эрчим хүч, цэвэр усны хэмнэлттэй ногоон төсөл хэрэгжүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авахад хөнгөлөлттэй зээл, урамшуулал олгох Парисын хэлэлцээр, Тогтвортой хөгжлийн зорилгууд зэрэг олон улсын шаардлагад нийцсэн барилга байгууламж, үйлдвэр, технологи бий болж, байгаль орчинд эерэг нөлөөлөл бий болсон байна.
5.4.4 Ногоон хөгжлийг дэмжих санхүүжилтийн тогтолцоо, зээл, урамшууллын оновчтой хөшүүргийг нэвтрүүлж, цэвэр технологийг нутагшуулах  Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ногоон төсөл, ногоон зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн байна.

ЗУРГАА. ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ

Зорилт 6.1. Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулна.
6.1.1 "Цахим үндэстэн" болох арга хэмжээг эрчимжүүлж, нийтийн мэдээллийн дэд бүтцийг боловсронгуй болгож, цаасан суурьтай үйл ажиллагааг багасган цахим харилцаанд шилжиж, нийтийн мэдээллийн системээс олж авах, солилцох боломжтой мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй байх нөхцөлийг хангаж, цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж, тоог нэмэгдүүлж, иргэнийг цахим гарын үсгээр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлтээ хийсэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох "Е-Mongolia"-д нэвтрүүлсэн төрийн 57 байгууллагын 563 үйлчилгээг 1000-д хүргэн нэмэгдүүлж, цахим гэрээ хэлцлийг байгуулах нөхцөл бүрдэж, иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч төрийн үйлчилгээг шуурхай авах нөхцөл бүрдсэн байна.
6.1.2 Орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэгч бусад байгууллагын санг нэгдсэн стандартад шилжүүлэх, геопорталаар дамжуулан төрийн бодлого төлөвлөлт, шийдвэр гаргалтын "Нэг газрын зураг", иргэд, олон нийт, бизнесийн зориулалттай "Нээлттэй газрын зураг" цахим үйлчилгээг улсын хэмжээнд нэвтрүүлэх Орон зайн өгөгдлийн дэд бүтцэд суурилсан нээлттэй цахим системийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн байна.
6.1.3 Хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх Улсын хэмжээнд хаягжуулалтын ажлыг нэгдсэн тогтолцоонд шилжүүлж хэрэгжүүлсэн байна.
6.1.4 Хиймэл оюун ухаан, блокчейн болон газар зүйн мэдээллийн системд суурилсан 3 болон 4 хэмжээст газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, үнэлгээ, татвар, төлбөрийн нэгдсэн системийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй 500 мянга гаруй барилгын зурган болон бүртгэлийн мэдээллийг засварлаж, өгөгдлийн санг байгуулан 3 болон 4 хэмжээст газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, үнэлгээ, татвар, төлбөрийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын системтэй холбосон дундын мэдээллийн санг байгуулж, салбар хоорондын уялдааг хангасан байна.
6.1.5 Улсын хэмжээнд хот, суурины төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зураг, газар доорх шугам сүлжээний зургийг солбицлын ITRF2020 эринд шилжүүлэх ажлыг зохион байгуулах ITRF2020 эринд 2,400 цэг B ангийн сүлжээг байгуулж, АА ангийн сүлжээг шилжүүлэн 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 1:1000-ны масштабтай тоон байр зүйн зургийг шинээр гүйцэтгэсэн байна.
6.1.6 Цахим үйл ажиллагаатай газрын биржийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд байгуулан газрын биржийн үйл ажиллагааны тодорхой хувиар газар хөгжүүлэх санг бүрдүүлж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах Цахим үйл ажиллагаатай газрын биржийг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд байгуулж, газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг нэг цэгт төвлөрүүлэх боломж бүхий газрын нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэн улсын хэмжээний газрын санг бүрдүүлж, газар хөгжүүлэлтийн ажлыг зохион байгуулж хийдэг болсон байна.
Зорилт 6.2. Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтад цогц шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, оновчтой бүтцийг тогтоон, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.
6.2.1 Мэргэжлийн холбоонд эрхээ шилжүүлэн хийлгэх боломжтой төрийн чиг үүргийн талаарх судалгааг салбар бүрээр гаргаж, шилжүүлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлэх Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоонд шилжүүлж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, төрийн албыг цомхон, чадварлаг болгох боломжийг нэмэгдүүлсэн байна.
Зорилт 6.3. Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг түр хугацаанд зогсоож, төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийн тоог бууруулна.
6.3.1 Төрийн үйл ажиллагааг ил тод, шуурхай болгох, төрийн хүнд суртлыг арилгах, бизнес эрхлэгчдийг дэмжих тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийн тоог 2 дахин цөөрүүлж, цахимаар олгох, сунгах боломжийг бүрдүүлэх Хуулиар хориглосон, эсхүл зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн үйл ажиллагааг хүн, хуулийн этгээд хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхлэх боломжтой болсон байна.
6.3.2 Дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт, мэргэжлийн шалгалтын үндсэн дээр болон газар, ашигт малтмал, газрын тос, тэсрэх бодис, тэсэлгээ, банк, санхүү, гааль, үндэсний төлбөрийн систем, хэвлэл мэдээлэл, цөмийн энерги, харилцаа холбоо, тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхлэхээс бусад тусгай зөвшөөрлийг шуурхай олгох нөхцөлийг бүрдүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигч өмнө нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчиж байгаагүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр эрх бүхий байгууллага анх олгосон нөхцөл, хугацаагаар шуурхай сунгах Бизнес эрхлэх таатай орчин бүрдсэн байна.
6.3.3 Тусгай зөвшөөрлийн цахим нэгдсэн санг бүрдүүлж, нээлттэй байлгах Бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, ил тод, нээлттэй байдал нэмэгдсэн байна.
6.3.4 Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалаас бусад чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг бууруулж, төрийн хяналт шалгалтыг эрсдэлд суурилж хэрэгжүүлэх, зөвлөн туслах хэв шинжтэй болгох Ковид-19 цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд тодорхой хугацаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхгүй бөгөөд зөвхөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр болон хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийнэ. Ингэснээр төрийн хүнд суртлыг багасгах, бизнес эрхлэгчид зардал, цаг хугацааг хэмнэсэн байна.<
6.3.5 Хувийн хэвшлийн гадаадаас авах ажиллах хүчний тоонд хязгаарлалт тогтоохгүй байх, хууль тогтоомжийн дагуу ногдуулах ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлөх Дотоодоос хангах бололцоогүй байгаа ажиллах хүчийг гадаадаас авах боломжийг бүрдүүлсэн байна.
Зорилт 6.4. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулна.

6.4.1

 

Улаанбаатар хотоос бусад орон нутагт ажиллах төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан бол хугацаанаас өмнө шатлан дэвшүүлэх Төвлөрлийг сааруулах, ажиллах хүчний эрэлтийг хангасан байна.
6.4.2 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авах гэрээг үнэ болон бусад нөхцөлийг нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй тохирч 3 жилээр байгуулах зарчимд бүрэн шилжиж, тендерт оролцогчид тавигддаг шаардлагагүй хязгаарлалтыг халж, тендерийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, шуурхай болгох> Тендерт оролцогчид тавигддаг шаардлагагүй хязгаарлалтыг халж, зарим төрлийн гэрээг шууд 3 жилээр байгуулах боломж бүрдсэнээр тендерийн үйл ажиллагаа хялбар, хүртээмжтэй болно.
6.4.3 Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцогч нь нийслэл, дүүргээс бусад орон нутагт, эсхүл орон нутагт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, татвар төлдөг кластер бүхий аж ахуйн нэгж бол тендерийн үнэлгээ хийхэд давуу эрх үзүүлэх Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, гарааны бизнесийг дэмжиж, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлсэн байна.
6.4.4 Хэрэг, маргааныг урьдчилан шийдвэрлэх механизмын үр нөлөөг сайжруулах, шүүхийн бус журмаар өр барагдуулах арга замыг боловсронгуй болгож, иргэд, арилжаа эрхлэгчдийн хэрэг, маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх процессыг хөнгөвчлөх Иргэд, хуулийн этгээд өр, авлагаа барагдуулахдаа шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оролцоогүйгээр асуудлаа шийдвэрлэх боломжтой болно.
6.4.5 Төр хувийн хэвшилтэй өрсөлдөж үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвхөн стратегийн ач холбогдол бүхий салбарт, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор, мөн төрөөс үнэ тарифын зохицуулалт хийдэг, хувийн салбар дангаараа эрхлэх боломжгүй, нийтийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй эрхлэх үйл ажиллагааны чиглэлд компани байгуулдаг байх, бизнесийн үйл ажиллагааны удирдлагад хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх байдлыг хязгаарлаж, бизнесийн шийдвэр нь улс төрийн нөлөөллөөс ангид байх, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулж, нээлттэй хувьцаат компани болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн засаглал сайжрах, ил тод байдал хангагдах, ашигтай ажиллах нөхцөл бүрдсэн байна.
Зорилт 6.5. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана.
6.5.1 Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг буюу Авлигын гэмт хэрэг бүлэгт хамаарах эрүүгийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгасан байна.
Зорилт 6.6. Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас гаргадаг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалт /саарал, хар жагсаалт/, Европын холбооны "Татварын зорилгоор хамтран ажилладаггүй бүс нутгуудын жагсаалт"-д орохгүй байх, түүнчлэн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулахаас сэргийлнэ.
6.6.1 Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас гаргасан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт /40 зөвлөмж/-ыг Монгол Улс мөрдөж ажиллах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалт /саарал, хар жагсаалт/, Европын холбооны "Татварын зорилгоор хамтран ажилладаггүй бүс нутгуудын жагсаалт"-д орохоос сэргийлэх Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалт /саарал, хар жагсаалт/-д орохгүй байх үр дүнд хүрсэн байна.
6.6.2

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах талаар арга хэмжээ авч ажиллах

 

Монгол Улсын зээлжих зэрэглэл одоогийн байгаа Мүүдис /B3, тогтвортой/, Фитч болон Эс энд Пи /B, тогтвортой/ түвшнээс буураагүй байна.

 

 

---оОо---