Гадаад харилцааны яам хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын уулзалтыг 1998 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд Ээлжит 10 дугаар уулзалт 9 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж
Дулаан, цахилгаан эрчим хүчний эх үүсвэр, түүнийг дагасан шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэнэ.
Эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж байгуулан хүчин чадлыг өргөтгөн нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлнэ.
Сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэн усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой байдлыг хангана.
Эрчим хүчний салбарыг санхүү, эдийн засгийн бие даасан тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлнэ.
Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, сүлжээнд холбогдох хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын бэлтгэл ажлыг хангана.
Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолойг барих бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ.
Эрчим хүчний салбар нь улс орны аюулгүй, бие даасан байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах эдийн засгийн суурь салбар билээ. Эрчим хүчний хангамж, хүртээмж, найдвартай байдал, түүний үр ашиг нь ач холбогдол бүхий уул уурхай, зам тээвэр, үйлдвэрлэл технологийн бүтээн байгуулалтын төслүүд, жижиг дунд үйлдвэр, бодит салбаруудын үйлдвэрлэл, бүтээмж, хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, нийт эдийн засгийн хөгжилд шууд нөлөө үзүүлж байна.
Манай улсын хувьд нийт эрчим хүчний
Дулааны цахилгаан станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ 32-62 жилийн насжилттай ба үүний 40% нь ашиглалтын хугацаа хэтэрсэн. 1986 онд Дулааны 4-р цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний шинэ эх үүсвэрийг байгуулаагүй нь ачааллын хязгаартаа тулсан байгааг шинэ станцууд барих болон өргөжилт, засвар шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай байгааг илтгэж байна.
Бодлогын хүрээнд нийт 4 багц эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд батлагдсан билээ. Үүнд дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх төслүүд, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд барих төслүүд, эрчим хүчний дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээний төслүүд, байгаль орчинд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэд технологид суурилсан эрчим хүчний төслүүд тус тус багтана.
Эрчим хүчний салбарыг санхүү, эдийн засгийн бие даасан тогтолцоонд хүргэж, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэн, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах суурь нөхцөлийг бүрдүүлнэ.
Эрчим хүчний эх үүсвэр 2 дахин нэмэгдэнэ
45 мянган өрхийг цахилгаанаар хангана
60 мянган өрхийг дулаанаар хангана
Эрчим хүчний сэргэлт, түүний хэрэгжилтийн эргэн тойронд
Гадаад харилцааны яам хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын уулзалтыг 1998 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд Ээлжит 10 дугаар уулзалт 9 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж
Шинэ сэргэлтийн бодлогын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд “Эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж байгуулан хүчин чадлыг өргөтгөн нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлнэ“
Шинэ сэргэлтийн бодлогын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-тай эрчим хүчний салбарын санхүү, эдийн засаг бие даасан тогтолцоо руу хэрхэн шилжих замын зураглал болон эрчим хүчний тогтвортой байдлын талаар санал солилцов.
“The Future of Coal Baganuur 2023” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес хамтын ажиллагааны форум Багануур дүүрэгт 2023 оны 8 ДУГААР САРЫН 24 нд болж өндөрлөлөө.
Өнөөдөр Нийслэлийн 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан хаагчид болон процессын дахин инженерчлэлийн баг, ажлын хэсгийн гишүүд оролцсон уулзалт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.