Гадаад харилцааны яам хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын уулзалтыг 1998 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд Ээлжит 10 дугаар уулзалт 9 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж
Төрийг хүчирхэг, шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, хөгжлийг дэмжигч, иргэддээ үйлчлэгч болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах
Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтад цогц шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, оновчтой бүтцийг тогтоон, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх
Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг түр хугацаанд зогсоон, төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийн тоог бууруулах
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас гаргадаг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалт /саарал, хар жагсаалт/, Европын холбооны “Татварын зорилгоор хамтран ажилладаггүй бүс нутгуудын жагсаалт”-д орохгүй байх, түүнчлэн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулахаас сэргийлэх
Өнөөдөр Монгол улсын хөгжлийг хязгаарлаж буй нэгэн гол хүчин зүйл нь төр өөрөө болоод байна. Төрийн үйлчилгээний хүртээмж муу, ил тод байдал дутмаг, хүнд суртал, авлига гэх мэт олон асуудлыг дэлгэж болно. Иймд төрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд төр, иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид хамтарч, төрийн бүтээмжийг хязгаарлаж буй хүчин зүйлсээ зөв тодорхойлж, шийдэл олох нь нэн чухал юм. Тиймээс Төрийн бүтээмжийн сэргэлт нь хөгжлийн шаардлагад нийцүүлэн, төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор төрийн албаны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийг олон нийтийн хяналтад оруулж, авлига, хүнд сурталтай тэмцэж, цомхон, чадварлаг төрийн бүтцийг бий болгох зорилготой.
Цахим хөгжлийн багц хуулийг батлан 5 сарын 1-нээс хэрэгжүүлж эхэллээ. “И Монголиа” системд 57 байгууллагын 570 гаруй үйлчилгээг цахимжуулж нэгтгэсэн ба үүний 130 гаруй нь лавлагаа тодорхойлолт байна. Цаашид цахим үйлчилгээний тоог 1000 хүргэх төлөвлөгөөтэй Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвийг Ерөнхий сайдын ажлын алба хариуцан ажиллаж эхэлсэн ба иргэдийн дуудлагыг алдахгүй хүлээж авч байна. Тус төвд хамгийн олон ирсэн санал, хүсэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэж ажиллаж байна
Нийтийн мэдээллийн тухай хууль
Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль
Цахим гарын үсгийн хууль
Кибер аюулгүй байдлын тухай хууль
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль
Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулна.
Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлж төрийн цомхон, оновчтой бүтцийг бий болгоно.
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулах замаар төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавин ажиллана.
Төрийн бүтээмжийн сэргэлт, түүний хэрэгжилтийн эргэн тойронд
Гадаад харилцааны яам хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын уулзалтыг 1998 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд Ээлжит 10 дугаар уулзалт 9 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж
Шинэ сэргэлтийн бодлогын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд “Эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж байгуулан хүчин чадлыг өргөтгөн нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлнэ“
Шинэ сэргэлтийн бодлогын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-тай эрчим хүчний салбарын санхүү, эдийн засаг бие даасан тогтолцоо руу хэрхэн шилжих замын зураглал болон эрчим хүчний тогтвортой байдлын талаар санал солилцов.
“The Future of Coal Baganuur 2023” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес хамтын ажиллагааны форум Багануур дүүрэгт 2023 оны 8 ДУГААР САРЫН 24 нд болж өндөрлөлөө.
Өнөөдөр Нийслэлийн 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан хаагчид болон процессын дахин инженерчлэлийн баг, ажлын хэсгийн гишүүд оролцсон уулзалт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.