Хуримтлалын сангийн хэрэгжилтийг хангах бодлого, үйл ажиллагааг хэрхэн зохицуулах, сангийн эх үүсвэр, иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглах боломжийг бий болгох арга хэмжээний талаар
Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах ажлыг эдийн засаг, дэд бүтцийн томоохон төслүүдтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, гол ба үндсэн авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөн шинэчилж, олон түвшний уулзварыг байгуулан хүртээмжийг нэмэгдүүлж, авто замын түгжрэлийг бууруулна.
Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулна.
Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлнэ.
Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжиж, хүнсний дотоодын хэрэгцээг ханган, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлнэ.
Орон нутгаас нийслэл рүү зорин ирэх иргэдийн тоо эрчимжиж Улаанбаатар хотод ирж суурьшин амьдарч байна. Ингэснээр нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 1.8 дахин өсөж, авто замын сүлжээний багтаамжаас давсан тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд орж зам тээврийн дэд бүтэц хангалтгүй байгаагаас Улаанбаатар хотын замын 78 хувь нь түгжрэлтэй, гол замын даац 3 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна. Ингэснээр иргэд өдөрт 2.4 цаг, жилд 35 өдрийн түгжрэлд зарцуулж сүүлийн 10 жилийн хугацаанд түгжирлээс шалтгаалсан алдагдсан боломжийн хэмжээ 11.8 их наяд төгрөг болж байгаа тооцоо байна.
Улаанбаатар хотод
Бодлогын хүрээнд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах төслүүд болон хотын төвлөрлийг сааруулж шинэ суурьшлын бүс, дагуул хот байгуулах дэд бүтэц, барилга байгууламжийн төслүүд гэсэн 2 багц төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Төслийг хэрэгжүүлснээр авто замын түгжрэлийн индекс 15-20 хувиар буурч, орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ бий болж, ажлын байр нэмэгдэн Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн багассанаар нийслэл дэх төвлөрөл ачааллийг бууруулах ач холбогдолтой.
Хот, хөдөөгийн сэргэлт, түүний хэрэгжилтийн эргэн тойронд
Хуримтлалын сангийн хэрэгжилтийг хангах бодлого, үйл ажиллагааг хэрхэн зохицуулах, сангийн эх үүсвэр, иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглах боломжийг бий болгох арга хэмжээний талаар
ХБНГУ-ын Конрад Аденауер сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт” сэдэвт арга хэмжээг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
“Build Mongolia 2024” олон улсын барилга, уул уурхай, дэд бүтцийн техник, дэвшилтэд технологийн үзэсгэлэн 2024 оны 04 сарын 24-26 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав.
ШСБХТ-өөс Төрийн албан хаагчийн цахим хэрэглээ түүний нэгдсэн удирдлагын тухай Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журамд заасныг бусад улсын дүрэм, журам, хууль тогтоомжтой харьцуулан судалгааг хийлээ.
2024 оны 3 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд АНУ-ын Хөгжлийн Агентлагийн хэрэгжүүлж буй Монголын Эрчим Хүчний Засаглал хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Сэргээгдэх Эрчим Хүч Үйлдвэрлэгчдийн Холбоо сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өргөжүүлж, хөгжлийг дэмжих зорилгоор “Тархмал эх үүсвэрийг түгээх сүлжээнд зэрэгцэн ажиллуулах нь” сэдэвт танхимын сургалтыг зохион байгууллаа.