Skip to main content
зураг

"ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО- 2" БОДЛОГЫН БИЧИГ БАРИМТ БОЛОВСРУУЛЖ БАЙНА.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичиг батлагдаад 3 жил байна.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан тэргүүлэх зорилтууд хэрхэн биелж, макро эдийн засагт үзүүлэх нөлөө нь хэдэн хувьтай байгаа талаар мөн цаашид анхаарах асуудлыг тус төвийн " Ногоон шилжилтийн судалгаа, хөгжүүлэлтийн хөтөлбөр "-ийн газрын дарга Л.Даваажаргал сэтгүүлчдэд танилцууллаа.

2021-2024 онд Монгол Улсын эдийн засагт гарсан өөрчлөлтүүдийг тоогоор илэрхийлбэл....
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогууд амжилттай хэрэгжиж байгаагийн үр дүнд цар тахлын үед -4.6 хувь хүрч буурсан байсан манай улсын эдийн засаг 2023 онд 7.4 хувь болж өссөн.
-Сүүлийн 4 жилийн хугацаанд манай улсын ДНБ 24 хувиар өссөн бол нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 3 жил дараалан 1,000 ам.доллараар нэмэгдэж, 6800 ам.долларт хүрэв.
-Төсвийн орлого 2021 онд 4.2 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 6.8 тэрбум ам.доллар болсон.
-Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Fitch Ratings” агентлаг 2024 оны 9 дүгээр сард "B+, тогтвортой", “S&P Global” агентлаг 2024 оны 10 дугаар сард “B+, эерэг”, “Moody’s” агентлаг 2024 оны 11 дүгээр сард "B2, тогтвортой” болгож тус тус сайжруулаад байна.
-2024 онд Дэлхийн банкны эдийн засгийн ангилалд Монгол Улс дундаас дээш орлоготой орнуудын тоонд багтав.
-ГВАН 5.5 тэрбум ам.долларт хүрэв
-Экспорт өнгөрсөн оны сүүлийн улиралд 15.7 тэрбум ам.долларт хүрэв
-Импорт 11.6 тэрбум ам.долларт хүрэв

Анхаарах асуудал:
Судлаачдын зүгээс цаашид Эдийн засгийн Макро өсөлтийг тогтвортой хадгалах, дунд хугацааны зорилтдоо амжилттай хүрэхийн тулд ойрын хугацаанд хүлээгдэж буй тэргүүлэх төслүүдийн санхүүжилтийн асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэхийг зөвлөлөө. Мөн Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд төслийн ТЭЗҮ, түүний бэлэн байдал зэргийг хангаж ажиллах шаардлагатай байгааг мөн анхааруулж байлаа.