Skip to main content
зураг

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН ХУРДАСГУУР ТӨВИЙН СУДЛААЧИД БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН КЛУБЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО.

Уулзалтаар Эрчим хүчний салбарын нөхцөл байдал, цаашид хийх алхмууд болон олон улсын жишгүүдийг танилцууллаа. Манай улсын эрчим хүчний салбар 2023, 2024 онд эх үүсвэрийн дутагдалтай байдлаас үүдэн цахилгаан хязгаарлах арга хэмжээг авсан. Эрчим хүчний реформын хүрээнд үнэ тарифыг нэмэгдүүлэх эхний алхмыг хийгээд байна.
Үнэ нэмэх алхмын цаана үргэлжлэн хийх ёстой хэд хэдэн ажил байгааг ШСБХТ-ийн судлаачид дараах байдлаар танилцууллаа. Үүнд :
✅Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, шинэ эх үүсвэр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, худалдааны загварыг шинэчлэх гэх мэт алхмуудыг төлөвлөсөн байна.
✅Мөн жилээс жилд өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах шинэ төслүүдийн төлөвлөлт, зах зээлийн шинжилгээ, хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөний судалгааны ажлыг эхлүүлээд байна.