Skip to main content
ЗУРАГ

СУДАЛГААНД ХАМРАГДСАН НИЙТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 46,4 ХУВЬ НЬ АЖИЛДАА ТОГТВОР СУУРЬШИЛТАЙ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА.

“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-аас Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Дэлхийн банкны Төрийн албан хаагчийн судалгааг Монгол Улсын нийт төрийн албан хаагчдыг төлөөлөх түүвэр дээр цахим хэлбэрээр 2 удаа хийж гүйцэтгэлээ.
Тухайн цахим судалгаанд 21 аймаг 9 дүүргийг төлөөлөн нийт 29,165 албан хаагч оролцсон бөгөөд төрийн албан хаагчийг төрийн албанаас гарах шалтгааныг нарийсган тодорхойлж, тэдгээрийг багасгах арга хэмжээний санал зөвлөмж боловсруулах зорилготой байлаа.
Цахим судалгааны үр дүнд нийт албан хаагчдын 27.1% нь ойрын хоёр жилийн хугацаанд төрийн албанаас гарах сэдэлтэй, 46.4% нь төрийн албанд үлдэх сэдэлтэй бөгөөд 26.5% нь мэдэхгүй байна гэсэн хариултыг өгчээ. Мөн гарах сэдэл нь аймаг, дүүргийн хэмжээнд харилцан адилгүй өөр өөр үзүүлэлттэй байна.