ТӨРИЙН АЛБАНЫ ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ ҮР ДҮНГЭЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ТАНИЛЦУУЛЛАА
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн талаар танилцуулав.
Өнгөрсөн 4 сарын хугацаанд ХНХЯ, ЦХХХЯ, ЗГХХГ ШСБХТ хамтран хийсэн Төрийн албаны Процeссын дахин инженерчлэл тандалт судалгааны ажил нь орон нутгийн 3 бүсийн 14 аймагт, 240 гаруй процесст, 8 төрлийн дүн шинжилгээг хийлээ.
Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл нь олон талт судалгаа шинжилгээнд суурилж явагддаг бөгөөд зөвхөн иргэдийн сэтгэл ханамжаас гадна төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.