Skip to main content
Дархан уул аймаг

УХААЛАГ ТООЛУУРЫН СИСТЕМ НЭВТРҮҮЛСНЭЭР ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ ХЭРЭГЛЭГЧДИЙН ГОМДОЛ ,САНАЛ, ДУУДЛАГА БАГАССАН

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3-т заасан “Эрчим хүчний салбарыг санхүү, эдийн засгийн бие даасан тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлнэ” гэсэн зорилт бий .

Энэ хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-ийн ухаалаг тоолуурын системийн үйл ажиллагаа болон “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн технологийн шийдлийг судалж, бусад бүс, аймгуудад нэвтрүүлэх зорилгоор нөхцөл байдалтай танилцаж Дархан уул аймагт Төвийн Дэд бүтцийн хөгжлийн бодлогын газрын төслийн менежер Э.Лхагвасүрэн, мэргэжилтэн О.Бадрал, Х.Хашбат нар ажиллалаа. 2010 оноос хойш “ДСЦТС” ХК-ийн зүгээс бүс нутагт байрлах нийт хэрэглэгчдийн 92 хувь, мөн Эрдэнэт, Ховд, Багануур дүүргийн нийт 88’000 хэрэглэгч нарт ухаалаг тоолуурын системийг амжилттай суурилуулж, нэвтрүүлж үйл ажиллагааны зардлыг жил бүр тогтмол хэмжээнд бууруулж чадсан билээ. 

Ухаалаг тоолуурын систем нэвтрүүлснээр иргэдийн хувьд цахилгааны төлбөр тооцоог хялбар хийх, хэрэглээ, аюулгүй байдлаа хянах, тоолуур баталгаажуулалтын зардлаа хэмнэх бүрэн боломжтой. Түгээх сүлжээний хувьд хэрэглэгчийн гомдол, санал, дуудлагын тоо, арилжааны болон шугамын алдагдал, тасалдал буурах, ажлын бүтээмж дээшлэх, орлого ашиг жил бүр өсөх боломж хэдийн бүрдсэн билээ.