Skip to main content
Garah sedel

ЯМАР НЭГЭН ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ХОХИРСОН ГЭХ ШАЛТГААН ТӨРИЙН АЛБЫГ ОРХИХ СЭДЭЛД НӨЛӨӨЛЖ БАЙНА.

Цахим судалгааны үр дүнгээс үзэхэд төрийн албанаас гарах шалтгаанд нөлөөлж буй хүчин зүйлсийг цалин хөлсний, ажиллах орчны, өсөн дэвжих боломжтой холбоотойгоор 3 үндсэн хэсэгт хуваан үзэх боломжтой байна. Төрийн албыг орхиход нөлөөлж буй нийт 19 хүчин зүйлсийг нөлөөлөх чадвараар нь анализ хийж үзэхэд:
1. “Сүүлийн 3 жилийн хугацаанд ямар нэгэн ёс зүйгүй үйлдлээс болж хохирч байсан” гэсэн шалтгаан нь хамгийн өндөр буюу 21,2%-ийг эзэлжээ.
Энэ нь цалин хөлс, урамшуулал бодогдоход, эсвэл албан тушаал дэвшүүлэхэд, эсвэл өөр нэгэн эрх мэдэлтэн өндөр албан тушаалд томилогдон ирэхэд ямар нэгэн шударга бус байдлаар хохирол амсаж байсан гэсэн албан хаагчид юм.
2. “Хэт их дүрэм журам ажлаа хийхэд саад болдог” гэсэн нь 20,0%
3. “Цалин хөлсний сэтгэл ханамжгүй байдал” 19,5%-ийн үзүүлэлттэй байна.