ЯПОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өргөжүүлэх зорилгоор эрчим хүчний системийг тогтворжуулах төсөл”-өөс 2023 оны 11 дүгээр сарын 07-15-ны хооронд ТОКИО хотноо зохион байгуулсан Япон улсад туршлага судлах арга хэмжээнд ШСБХТ-ийн Дэд бүтцийн хөгжлийн бодлогын газрын дарга Н.Батдорж болон Төслийн менежер Э.Лхагвасүрэн нар оролцлоо.
Энэхүү уулзалтын хүрээнд Япон улсын ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагын Дэд бүтцийн бодлогын газрын дарга ноён Танака Хироо-той уулзав .
Уулзалтаар Монгол улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцож, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажилтай танилцсанаас гадна тус байгууллагын зочин судлаач ноён Ониши Япон улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдлыг, ноён Сугавара Япон улсын нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулж буй бодлого, стратеги, технологийн шийдлийн талаар харилцан санал бодлоо солилцлоо.