Монгол Улсын Засгийн газраас “Business friendly Mongolia” хөтөлбөрийг Бахрайн Улсын хөрөнгө оруулалт, бизнес орчны сайн туршлагад тулгуурлан хэрэгжүүлэхээр баталсан. Энэ хүрээнд Бахрейны хаант улсын эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдтэй Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн /EDB/ гүйцэтгэх захирал болон бусад албаны төлөөллүүд албан ёсны уулзалт хийж, хамтын ажиллагааны санал солилцлоо.