“Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар”, “Жижиг, дунд үйлдвэрийн газар”, “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-ын удирдлагууд өнөөдөр /2024.03.15/ уулзалт зохион байгуулж, цаашид хамтран ажиллахаар боллоо.
Нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, өртөг зардлыг бууруулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэвшилтэт техник, технологид суурилсан, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг дээшлүүлэн эрдэс баялгийн баталгаат нөөцийг арвижуулна.
Нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлнэ.
Газрын тосны баталгаат нөөцийг өсгөж, олборлолтыг нэмэгдүүлэх замаар дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангана.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэвшилтэт техник, технологи, инновацад тулгуурлан хөгжүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ.
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцтэй уялдуулан боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар хагас боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээг бууруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.
Шинжлэх ухаанд суурилсан өндөр технологи, блокчейн, хиймэл оюун ухааны ололтыг нэвтрүүлж, дижитал эдийн засгийн чиг хандлагад нийцсэн аж үйлдвэржилтийг хөгжүүлнэ.
Аж үйлдвэржилт нь дэвшилтэт техник, технологи, өндөр бүтээмж, өрсөлдөх чадвар бүхий экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэн эдийн засгийн аюулгүй байдлыг хангадаг билээ.
Монгол Улсын эдийн засаг уул уурхайн буюу нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт гэсэн цөөн тооны бүтээгдэхүүний экспорт дээр тогтож байгаа ба
90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн
90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргадаг
90 хувийг гадаадаас худалдан авдаг
Энэ нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаныг харуулж байна.
Бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулах нийт 5 багц аж үйлдвэржилтийн төсөл батлагджээ.
Үүнд арьс шир боловсруулах, нүүрс, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрүүд, махны үйлдвэр, гангийн үйлдвэр, ил ба далд уурхайн төслүүд, үйлдвэрлэл технологийн паркууд багтаж байна.
Аж үйлдвэржилтийн сэргэлт нь ХАА-н түүхий эд нөөцийг шинжлэх ухаан, дэвшилтэд технологитой уялдуулан боловсруулж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дотоодын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлнэ.
ДНБ-д эзлэх боловсруулах аж үйлдвэрийн салбарын хувь 15%-иар нэмэгдэнэ
Арьс шир боловсруулалтын түвшин 60%-иар нэмэгдэнэ
Түлш шатахууны дотоод хангалт 55%-иар нэмэгдэнэ
Нийт экспортын хэмжээ 30 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ
Аж үйлдвэржилтийн сэргэлт, түүний хэрэгжилтийн эргэн тойронд
“Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар”, “Жижиг, дунд үйлдвэрийн газар”, “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-ын удирдлагууд өнөөдөр /2024.03.15/ уулзалт зохион байгуулж, цаашид хамтран ажиллахаар боллоо.
Дэлхийн банкнаас “Төрийн албан хаагчийн судалгаа”-г нийт 32 улс орны төрийн албан хаагчдын дунд явуулсан бөгөөд тухайн судалгааг Монгол Улсад хийснээр үр дүнг бусад улс орнуудтай харьцуулах боломжтой боллоо.
Цахим судалгааны үр дүнгээс үзэхэд төрийн албанаас гарах шалтгаанд нөлөөлж буй хүчин зүйлсийг цалин хөлсний, ажиллах орчны, өсөн дэвжих боломжтой холбоотойгоор 3 үндсэн хэсэгт хуваан үзэх боломжтой байна.
Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-аас Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Дэлхийн банкны Төрийн албан хаагчийн судалгааг Монгол Улсын нийт төрийн албан хаагчдыг төлөөлөх түүвэр дээр цахим хэлбэрээр 2 удаа хийж гүйцэтгэлээ.
ШСБХТ-ийн Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсээс хийсэн судалгаагаар төрийн албаны чадамжийг дээшлүүлэх ажлын хүрээнд дараагийн 4 сард ажлаас гарах магадлалтай албан хаагчдыг таамаглалаа.