Skip to main content

Боомтын сэргэлт

БООМТЫН СЭРГЭЛТ

Боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргана.

Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлнэ.

Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, мөн аялал жуулчлалын салбарыг дэмжинэ.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ.

Үндэслэл, шаардлага

Монгол улс нь урд хилээрээ БНХАУ-тай 4709 км, хойд хилээрээ ОХУ-тай 3543 км-ээр хиллэдэг, далайд гарцгүй, өргөн уудам тал нутагтай орон билээ. Гэвч манай улсын эдийн засаг ердөө 4 боомт дээр төвлөрч, Энэ нь бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэх, үнийн өсөлт, бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

90%
Экспортын ачаа

3 боомт дээр буюу Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүдийн боомтуудад

90%
Импортын ачаа

2 боомт дээр буюу Алтанбулаг, Замын-Үүдийн боомтуудад

30%
Тээврийн зардалд

ДНБ-ийхээ 30%-тай тэнцэх дүнг зарцуулдаг.

Боомтуудыг холбосон авто зам, төмөр замын дэд бүтэц хангалтгүйгээс шалтгаалан бараа бүтээгдэхүүн эвдрэл гэмтэх, чанарын шаардлага алдагдах, тээвэрлэлтийн зардал өсөх гэх мэт асуудлууд үүсдэг. Дэлхийн банкны судалгаагаар манай улс ДНБ-ийхээ 30%-тай тэнцэх хэмжээний зардлыг тээвэрлэлтэд зарцуулдаг. Энэ нь бусад улс оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

Боомтын сэргэлтийн төслүүд

Бодлогын хүрээнд нийт 6 багц боомтын сэргэлтийн төсөл хөтөлбөрүүд батлагдсан байна. Үүнд төмөр замыг холбох, төмөр замын сүлжээг шинэчлэн сайжруулах, шинээр төмөр зам байгуулах, хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, терминалуудыг байгуулах төслүүд тус тус багтана.

Бодлого хэрэгжсэнээр

Ингэснээр ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадал, урсгалыг нэмэгдүүлж, экспорт, худалдааны эргэлт сайжран, аялал жуулчлалын салбарыг дэмжинэ. Мөн эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулснаар тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн цаашид “Транзит улс” болох суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.

Боомтын нэвтрүүлэх чадал 3 дахин нэмэгдэнэ.

Үндэсний төмөр замын сүлжээ 2 дахин нэмэгдэнэ. Боомтыг холбосон 2,966 км авто зам баригдана.

Идэвхитэй үйл ажиллагаатай агаарын боомт 2 дахин, 4C ангиллын нисэх буудал 4 болж нэмэгдэнэ.

Хуурай замын 4, аялал жуулчлалын 6 боомтыг хөгжүүлнэ.

Холбоотой мэдээ

Боомтын сэргэлт, түүний хэрэгжилтийн эргэн тойронд