“Шинэ сэргэлтийн бодлого- шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлэгт оролцлоо
“Монголын шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн хурал өнөөдөр /2022.12.03/ Төрийн ордонд болж өндөрлөлөө.
Тус хурлыг “Шинэ сэргэлтийн бодлого- Шинжлэх ухааны оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд тус салбарын 500 гаруй эрдэмтэн, судлаач оролцлоо.
Хурлаар аж үйлдвэр, ногоон хөгжил, эрчим хүч, хот хөдөө, төрийн бүтээмж, боомтын сэргэлтийн хүрээнд шинжлэх ухааны эрдэмтэн, судлаач, ажилтнуудын үүрэг оролцоог тодорхойлох хэлэлцүүлгүүдийг тус тус зохион байгуулсан бөгөөд Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн “Аж үйлдвэрийн сэргэлт- Шинжлэх ухааны оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.
Хурлын үеэр “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”-д шагнал гардуулж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит “Залуу судлаачдын грант” олгох ёслолын ажиллагаа боллоо.