“Шинэ сэргэлтийн бодлого: ЖДҮ салбарын боломжууд” сэдвээр илтгэл тавив
USAID Mongolia-гийн санхүүжилттэй BEST хөтөлбөрийн хүрээнд “Эдийн засгийн сэргэлтийн бодлого: ЖДҮ салбарт” форумыг яг одоо /2022.09.29/ зохион байгуулж байна.
Тус форумд Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн оролцож “Шинэ сэргэлтийн бодлого: ЖДҮ салбарын боломжууд” сэдвээр илтгэл тавилаа.
Илтгэлдээ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл, эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйлс болон эдийн засгаа хэрхэн өсгөх, чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх, бүтээмжийг сайжруулах зэрэг асуудлуудыг онцоллоо.
Зохион байгуулагчдын зүгээс BEST хөтөлбөрийн үр дүнг танилцуулж, холбогдох албаныхан “Монгол Улсын макро эдийн засгийн төлөв байдал ЖДҮ салбарт нөлөөлөх нь”, “Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын өнгөрсөн ба ирээдүй”, “Эдийн засгийн эрчимжүүлэх хөтөлбөр: Хэрэгжилт ба үр нөлөө”, “ЖДҮ салбарын олон улсын туршлага”, “ЖДҮ салбарын хөгжлийн эко системийг бүрдүүлэхэд анхаарах зүйлс” зэрэг сэдвээр илтгэл тавилаа.
Форумыг төгсгөлд “Эдийн засгийн сэргэлтийн бодлого ЖДҮ салбарт” панел хэлэлцүүлгийг зохион байгуулах юм.