Skip to main content
сургалт

Шинэ сэргэлтийн бодлогын талаар яам, агентлагийн 1400 гаруй алба хаагчдад танилцууллаа

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвөөс шат дараатай зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд Удирдлагын академитай хамтран “Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулах сургалтыг төрийн албан хаагчдад явууллаа.

Сургалтыг нэг сарын хугацаанд танхим, цахим хэлбэрээр явуулсан бөгөөд яам агентлагийн нийт 1400 гаруй удирдах албан тушаалтнуудыг хамруулж “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго зорилт, хоорондын уялдаа, бодлогын баримт бичгүүдийн төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээний талаар мэдээлэл хүргэлээ.