Эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж, залруулах бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилга дор Засгийн газар боловсруулаад буй нь “Шинэ сэргэлтийн бодлого” юм.
Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хятадын талтай ерөнхий хэлэлцээр хийхийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох сайд нарт даалгасан байна.
Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцож, дээрх төслийн хүрээнд ойролцоогоор 1300 гаруй ажлын байрыг шинээр бий болгож байна.