Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв УТҮГ-аас төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах 2023 оны шалгалтад зориулан сорил боловсруулж, тус төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригт хүлээлгэн өглөө.
Тус арга хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй байгууллага оролцсон бөгөөд Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв байгууллагын үйл ажиллагаа болон Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийн бодлогын талаар танилцууллаа.
Төрийн албаны зөвлөлтэй хамтран 2022 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр төр, захиргааны байгууллагын 1200 гаруй албан хаагчдад "Төрийн чадамжийг бүрдүүлэх нь" сэдэвт сургалт явууллаа.
Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвөөс 2022 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын алба хаагчдад “Асуудлаар хөтлөгдсөн давталтат тохируулга” сэдвээр сургалт зохион байгууллаа.