![]()
![]()
Уулзалтаар Эрчим хүчний салбарын нөхцөл байдал, цаашид хийх алхмууд болон олон улсын жишгүүдийг танилцууллаа. Манай улсын эрчим хүчний салбар 2023, 2024 онд эх үүсвэрийн дутагдалтай байдлаас үүдэн цахилгаан хязгаарлах арга хэмжээг авсан. Эрчим хүчний реформын хүрээнд үнэ тарифыг нэмэгдүүлэх эхний алхмыг хийгээд байна.
Үнэ нэмэх алхмын цаана үргэлжлэн хийх ёстой хэд хэдэн ажил байгааг ШСБХТ-ийн судлаачид дараах байдлаар танилцууллаа. Үүнд :

Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, шинэ эх үүсвэр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, худалдааны загварыг шинэчлэх гэх мэт алхмуудыг төлөвлөсөн байна.