ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.
2024.12.02
Тус хуралдааныг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн удирдаж ЭЗБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Дөлгөөн, УИХ-ын гишүүн Д.Ганмаа, "Ньюком групп"-ийн гүйцэтгэх захирал Б.Баатармөнх, "М-Си-Эс Холдинг" ХХК-ийн ерөнхий захирал Ж.Оджаргал нарын дэд зөвлөлийн гишүүдээс гадна эрчим хүчний салбарын төлөөллийн 11 хүн оролцов. Энэ үеэр манай улсын сэргээгдэх эрчим хүч экспортлох бодлого болоод өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцсэн бөгөөд "Шинэ Сэргэлтийн бодлогын хурдасгуур төв"ийн сэргээгдэх эрчим хүч сэдвээр судалгаа хийж буй Дата шинжилгээний хөтөлбөрийн ахлах шинжээч О.Бадрал Ногоон шилжилтийн судалгаа, хөгжүүлэлтийн хөтөлбөрийн төслийн менежер Л.Даваажаргал нар оролцлоо.