

Хуралдаанаар Эрчим хүч, Уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчинд хийх шаардлагатай өөрчлөлт, шинэчлэлийн талаар хувийн хэвшлийн зүгээс гаргасан санал зөвлөмжийг цаашид бодлогод хэрхэн тусгах, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтад эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүд, төр хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо. Эдийн засгийн тулгуур салбар болсон уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэж буй бодлогын өөрчлөлт, хуулийн төслүүдэд аж ахуйн нэгжүүдийн бодит саналыг авах юм. Хувийн хэвшлийн зүгээс ашигт малтмалын болон салбарын бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа Татварын реформтой уялдуулах саналыг дэвшүүлж байлаа.