Skip to main content
Харвард оюутан

ХАРВАРД, КОЛУМБЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИДЭНТЭЙ НЭГДЛЭЭ

Харвардын их сургуулийн Vivaan Shanker Misra /Энэтхэг/, Jose Ignacio /Чили/, Omar Antonia /Доминикан/, Vinicius Bueno /Бразил/, Колумбын их сургуулийн Ж. Хулан /Монгол/, Yanti Silviana /Индонез/ нарын 6 оюутан Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв ҮТУГ-д судалгааны багтай хамтран ажиллахаар хүрэлцэн ирлээ.

Intern 

АНУ-ын Харвардын Их Сургуулийн Төрийн бодлогын сургуульд Төрийн удирдлагын мастерын суралцагч Бүгд Найрамдах Доминикан улсын иргэн Omar García Portalatín болон Бразил улсын иргэн Vinicius Bueno нар нь “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын тархалт, бүтэц зохион байгуулалт, албан хаагчдын хуваарилалтыг сургалтын хэрэгцээтэй уялдуулан оновчлох зорилготой судалгааны ажлын хүрээнд Төв аймгийн Жаргалант, Сүмбэр сумын сургууль цэцэрлэгүүдийн удирдлагатай уулзаж, орчин нөхцөлтэй танилцаж ажлаа эхлүүллээ. 

Тэд Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв УТҮГ-ын Дэд бүтцийн хөгжлийн бодлогын газар, Ногоон бүтээмжтэй хөгжлийн бодлогын газар тус тус хуваарилагдан 3 сар хүртэлх хугацаатай ажиллах юм .