Skip to main content
Зохион байгуулсан хамт олон

ШСБХТ- өөс арилжааны эрх зүйн хөтөлбөр 4 дэх сургалтаа амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх, төрийн байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв АНУ-ын Худалдааны яамтай хамтран “Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр”-ийг 2022 оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн  хүрээнд дөрөв дэх сургалт сургалт болох “ТХХТ: Төслийг тодорхойлох, шалгах” (Public-Private Partnerships workshop: Project Identification and Screening) сэдэвт сургалтыг 2023 оны Дөрөвдүгээр сарын 12,13-ны өдрүүдэд яам агентлагуудын 40 гаруй албан хаагчдыг оролцуулан 2 өдөр зохион байгууллаа.

Уг сургалтаар ТХХТ-ийн суурь ойлголтууд, төслийн санхүүжилт, төсөл шалгаруулах арга техникүүд, зардал-үр ашгийн шинжилгээ, төсөл төлөвлөлтийн бичиг баримт, төлөвлөгөө боловсруулах талаарх мэдлэгийг оролцогчдод түгээж, ТХХТ-ээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тулгарч болох эрсдэл, ОУ-ын туршлага зэргийг хуваалцлаа.