Skip to main content
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

СУДАЛГААНД ХАМРАГДСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 27.1% НЬ ОЙРЫН 2 ЖИЛД ТӨРИЙН АЛБАНААС ГАРАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА.

Дэлхийн банкны “ОУ-ын Төрийн албан хаагчдад зориулсан судалгаа”-ны үндсэн модулийг ашиглан асуумжийг боловсруулсан бөгөөд төрийн албанаас гарахад нөлөөлж буй нийтлэг шалтгаануудыг нарийсган тодорхойлж, тэдгээрийг багасгах арга хэмжээний санал боловсруулан холбогдох байгууллагуудад мэдээлж, зөвлөмж хүргүүлэх зорилгоо судалгааг хийж дуусгалаа.
Дэлхийн 32 улсад дараах судалгааны аргыг ашиглан  судалгааг хийж  үр дүнд нь тухайн улс орнуудын төрийн албаны үйл ажиллагаа сайжирсаар байна.  
Монгол улсын хэмжээнд  судалгаанд 21 аймаг 9 дүүргийн  нийт 29,165 төрийн албан хаагч хамрагдсан бөгөөд төрийн албан хаагчийн зан төлөв, төрийн байгууллагуудын хүний нөөцийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлж чадахуйц дата мэдээллийг цуглуулан, үр дүнг боловсруулан гаргалаа. Судалгаанд хамрагдсан албан хаагчдын 27.1% нь ойрын 2 жилдээ төрийн албанаас гарах сэдэлтэй байгаа гэж хариулсан  байна.  
Төрийн албан хаагчдын төрийн албанаас гарахад нөлөөлж буй хамгийн өндөр хувьтай хүчин зүйлс нь:
1. Сүүлийн 3 жилийн хугацаанд ямар нэг ёс зүйгүй үйлдлээс болж хохирч байсан.
2. Хэт их дүрэм журам ажлаа хийхэд саад болдог. 
3. Цалиндаа сэтгэл ханамжгүй байдаг гэсэн  судалгаа гараад байна. 
Цаашид цахим судалгааны үр дүнг улам нарийсгах зорилгоор чанарын буюу ярилцлагын судалгааг сонгогдсон аймаг, дүүргүүдэд хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна.