Skip to main content
төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛ ХИЙХ АЖИЛ СЭЛЭНГЭ АЙМГААС ЭХЭЛЛЭЭ

Засгийн Газрын Хяналт Хэрэгжүүлэх Газар, Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төв хамтран эхний удаад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт процессын дахин инженерчлэл хийхээр Засгийн газраас шийдвэрлэсэн билээ. 

Энэхүү шийдвэрийн хүрээнд 21 аймгаас  газар зүйн байршил , хүн амын хувьд болон  иргэд олон нийтэд үйлчилж буй үйлчилгээгээрээ  онцлог гэж болох Сэлэнгэ аймгийн харьяа Шаамар сумыг  сонгон ажлаа эхлүүллээ. Шаамар сум нийт 20 гаруй төрийн үйлчилгээ  иргэдэд үзүүлдэг. 

Процессын дахин инженерчлэлийн үр дүнд  иргэдийн төрийн үйлчилгээг авахын тулд туулдаг шат дамжлагын тоог багасгаж , төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай хүргэх боломжтой болох төдийгүй   захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт илүү оновчтой болж, төрийн албаны бүтээмж, чадамж дээшлэх юм. 

Процессын дахин инженерчлэл Сэлэнгэ  аймагт ийнхүү эхлэлээ тавьж  цаашид 2024 оны 1 дүгээр сараас  эхлэн нийт 21 аймагт  хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.