Skip to main content
Irgenii hundrel

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХАД ИРГЭН 8 БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ УДАА ҮЙЛЧИГЭЭ АВАХААР ИРЖ БАЙНА.

Процессын дахин инженерчлэлийн ажлын хүрээнд иргэдийн сэтгэл ханамжийг тодруулах замаар тэдэнд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг олж тогтоох нь зайлшгүй шаардлагатай ажлуудын нэг байв. Ингэхдээ үйлчилгээ авахаар ирсэн 432 иргэн болон аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж ярилцав. Тэдгээр иргэдийн 75.5% нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт төрийн үйлчилгээ авахад үйлчилгээний сэтгэл ханамж сайн, 66.9% нь үйлчилгээ авахад хүндрэл тулгараагүй гэсэн боловч үйлчилгээний тухай мэдээлэл авахаас эхлүүлэн үйлчилгээ авч дуусах хүртэл иргэнд тулгарч буй хүндрэлүүдийг судалгааны багийн зүгээс тодорхойлсон. Үүнд иргэн үйлчилгээ авахад зөвлөн туслах үйлчилгээ байхгүй, авто зогсоолын хүртээмж хангалтгүй, тэтгэврийн үйлчилгээ авахад 45 км зайнаас 8 болон түүнээс дээш удаа ирэх зэрэг дараах олон хүндрэлүүд байна.