ЯПОН УЛСЫН БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ТЕХНОЛОГИТОЙ ЦАХИЛГААН СТАНЦ ХЭРХЭН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ
Япон улсын Хирошима хотын дэвшилтэд IGCC технологи бүхий 166 МВт хүчин чадалтай нүүрсний цахилгаан станц “OSAKI COOLGEN”-нь нүүрсийг хийжүүлэх замаар цахилгаан үйлдвэрлэж СО2-ийг 90% хувьтай ялган цуглуулж давхар устөрөгч үйлдвэрлэх технологи бүхий станц юм. Бүтээмж өндөр ажиллах 1 хүчин зүйл нь технологийн хөгжил бөгөөд тус станцад нийт 30 ажилтан 4 ээлжээр ажиллаж байна.
Түүнчлэн Уламжлалт станцаас 3 дахин бага ус царцуулдаг байна.
Бүтээмж өндөр, байгальд ээлтэй технологи бүхий орчин үеийн цахилгаан станцыг хөгжүүлэх төслүүдийг Япон улсын Засгийн газар бодлого, санхүүгээр дэмжин ажиллаж байгаа талаар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өргөжүүлэх зорилгоор эрчим хүчний системийг тогтворжуулах төсөл-2023 “ үеэр ШСБХТ- ийн ажлын хэсгийнхэн туршлага судалж санал солилцлоо.