Гадаад харилцааны яам хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын уулзалтыг 1998 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд Ээлжит 10 дугаар уулзалт 9 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж
Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах ажлыг эдийн засаг, дэд бүтцийн томоохон төслүүдтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, гол ба үндсэн авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөн шинэчилж, олон түвшний уулзварыг байгуулан хүртээмжийг нэмэгдүүлж, авто замын түгжрэлийг бууруулна.
Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулна.
Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлнэ.
Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжиж, хүнсний дотоодын хэрэгцээг ханган, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлнэ.
Орон нутгаас нийслэл рүү зорин ирэх иргэдийн тоо эрчимжиж Улаанбаатар хотод ирж суурьшин амьдарч байна. Ингэснээр нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 1.8 дахин өсөж, авто замын сүлжээний багтаамжаас давсан тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд орж зам тээврийн дэд бүтэц хангалтгүй байгаагаас Улаанбаатар хотын замын 78 хувь нь түгжрэлтэй, гол замын даац 3 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна. Ингэснээр иргэд өдөрт 2.4 цаг, жилд 35 өдрийн түгжрэлд зарцуулж сүүлийн 10 жилийн хугацаанд түгжирлээс шалтгаалсан алдагдсан боломжийн хэмжээ 11.8 их наяд төгрөг болж байгаа тооцоо байна.
Улаанбаатар хотод
Бодлогын хүрээнд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах төслүүд болон хотын төвлөрлийг сааруулж шинэ суурьшлын бүс, дагуул хот байгуулах дэд бүтэц, барилга байгууламжийн төслүүд гэсэн 2 багц төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Төслийг хэрэгжүүлснээр авто замын түгжрэлийн индекс 15-20 хувиар буурч, орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ бий болж, ажлын байр нэмэгдэн Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн багассанаар нийслэл дэх төвлөрөл ачааллийг бууруулах ач холбогдолтой.
Хот, хөдөөгийн сэргэлт, түүний хэрэгжилтийн эргэн тойронд
Гадаад харилцааны яам хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын уулзалтыг 1998 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд Ээлжит 10 дугаар уулзалт 9 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж
Шинэ сэргэлтийн бодлогын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд “Эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж байгуулан хүчин чадлыг өргөтгөн нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлнэ“
Шинэ сэргэлтийн бодлогын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-тай эрчим хүчний салбарын санхүү, эдийн засаг бие даасан тогтолцоо руу хэрхэн шилжих замын зураглал болон эрчим хүчний тогтвортой байдлын талаар санал солилцов.
“The Future of Coal Baganuur 2023” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес хамтын ажиллагааны форум Багануур дүүрэгт 2023 оны 8 ДУГААР САРЫН 24 нд болж өндөрлөлөө.
Өнөөдөр Нийслэлийн 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан хаагчид болон процессын дахин инженерчлэлийн баг, ажлын хэсгийн гишүүд оролцсон уулзалт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.