Skip to main content

"Эдийн засгийн шинэ сэргэлт: 2023–2025 оны судалгааны ажлын нэгтгэл" (Эдийн засгийн хөгжлийн төвийн боловсруулсан бодлогын судалгааны товч танилцуулга)

2023–2025 оны хооронд Эдийн засгийн хөгжлийн төв (EDB) нь Монгол Улсын эдийн засгийн салбаруудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бодлогын шинжилгээ хийх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэсэн 38 нэр төрлийн суурь судалгаа, дүн шинжилгээг боловсруулсан.

Эдгээр судалгааны ажил нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийгдсэн бөгөөд:

  • Боомтын дэд бүтэц,

  • Эрчим хүч,

  • Аж үйлдвэр,

  • Хот хөдөөгийн хөгжил,

  • Ногоон хөгжил,

  • Төрийн бүтээмж зэрэг үндсэн чиглэлүүдийг хамарчээ.

Тус судалгаанууд нь хөрөнгө оруулалтын зохицуулалтын орчин, татварын хөнгөлөлт, орон сууцны санхүүжилтийн шинэчлэл, төрийн өмчит компанийн засаглал, эрчим хүчний холимог зах зээлийн загвар зэрэг чухал сэдвүүдийг гүнзгий судалж, практик санал, тооцоололд суурилсан бодлогын зөвлөмж боловсруулсан юм.