Skip to main content
АНУ-ын Худалдааны яамтай хамтран дэд бүтцийн төлөвлөлтийн стратегийн чиглэлээр сургалт зохион байгуулав

Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв АНУ-ын Худалдааны яамтай хамтран “Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд  яам, агентлаг, байгууллагын нийт 40 гаруй төлөөлөгчдөд Дэд бүтцийн төлөвлөлтийн стратеги (Infrastructure Planning Strategy)-н чиглэлээр сургалт явуулж байна.

ЭРГЭЛТЭЭС СЭРГЭЛТ РҮҮ

Эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж, залруулах бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилга дор Засгийн газар боловсруулаад буй нь “Шинэ сэргэлтийн бодлого” юм.

Төрийн албаны шалгалтад шинэ сэргэлтийн бодлогын талаар тусгахаар сорил боловсрууллаа

Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв УТҮГ-аас төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах 2023 оны шалгалтад зориулан сорил боловсруулж, тус төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригт хүлээлгэн өглөө.

Төмөр замын төслүүдийг эрчимжүүлж, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хятадын талтай ерөнхий хэлэлцээр хийхийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох сайд нарт даалгасан байна.

“Шинэ сэргэлтийн бодлого- шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлэгт оролцлоо

Хурлаар аж үйлдвэр, ногоон хөгжил, эрчим хүч, хот хөдөө, төрийн бүтээмж, боомтын сэргэлтийн хүрээнд эрдэмтэн, судлаач, ажилтнуудын үүрэг оролцоог тодорхойлох хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан бөгөөд төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн “Аж үйлдвэрийн сэргэлт- Шинжлэх ухааны оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.

“Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг - 2022” арга хэмжээнд оролцов

Тус арга хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй байгууллага оролцсон бөгөөд Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв байгууллагын үйл ажиллагаа болон Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийн бодлогын талаар танилцууллаа.